Японы иргэн Масару Абе жижиг моторт мотоциклийн арын нэг дугуйн дээр тогтон, 500 км тойрог замыг туулж шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Ур чадвар тэсвэр хатуужил шаардсан энэ туршилтыг тэрээр удаан хугацаанд бэлдэж, бэлтгэсний эцэст энэхүү эрсдэлтэй алхмыг хийхэд хүрсэн гэнэ. Энэ нь түүний хувьд бараг хоёр дугуйн дээрээ явахтай адил энгийн зүйл гэж тэрээр хэлжээ. Өдгөө 33 настай Масару Абе 500 км тойрог замын турш нэг дугуйн дээрээ нэг ч удаа зогсолтгүй 13 цаг явж дэлхийн анхны шинэ амжилтыг тогтоосон юм.
Энэхүү туршилтыг Японы Сайтама мужийн Кавагути нэртэй хотын автомашины уралдааны зам дээр хийсэн байна. Тэрээр туршилтаа хийхдээ ойролцоогоор 40 км цагийн хурдтай явсан байна. Харин шинэ туршилтаа эхлүүлснээс хойш 2 цагийн дараа ядарч, нуруугаар нь өвдөж эхэлсэн гэжээ. Гэсэн ч тэрээр бууж өгөлгүй замын турш шаардлагатай эмийг ууж хэрэглэн, туршилтаа цааш үргэлжлүүлсэн юм. Ингэснээр тэрээр энэ төрлийн спортоор анх 1991 онд Японы тамирчин Ясуюки Кудогийн хийсэн дээд амжилтыг эвдэж чадсан байна.
Нэг дугуйгаар 500 км замыг туулж шинэ амжилт тогтоожээ | ||
Үзсэн: 1712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.