Шууд Chart

3D принтерийн тусламжтайгаар роботын зөөлөн хөлийг хэвлэн гаргажээ

2017-05-23 11:46:48

Калифорнийн их сургуулийн Роботын технологийн мэргэжилтнүүд 3D принтерийн тусламжтайгаар роботын зөөлөн материалтай хөлийг хэвлэн гаргаж авсан байна.

Гадна хэсгээрээ хатуу материалаар хамгаалагдсан тус жижиг роботын дотор талд зөөлөн материалаар хамгаалсан хэд хэдэн видео камерыг суурилуулжээ.

Одоогоор гар удирдлагын тусламжтайгаар ажиллаж байгаа ч цаашид улам хөгжүүлэн автомат жолоодлоготойгоор үйлдвэрлэнэ гэж зохион бүтээгчид нь онцолсон байна.

Тус зөөлөн материалаар хэвлэн хийсэн хөлтэй робот ямар ч төрлийн гадаргуу дээр болон ямар ч өндрөөс унасан эвдрэлгүйгээр ажиллах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

3D принтерийн тусламжтайгаар роботын зөөлөн хөлийг хэвлэн гаргажээ   
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй