
Цэргийн цол чимэг олгодог 'Бүх цэргийн наадам-2017' өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.
Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Электриком” ХХК-ны бөх, аймгийн арслан Б.Хишигбаатар найм даван түрүүлж, цэргийн хурц арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөх аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэн цэргийн заан цол хүртэв.
Их шөвөгт аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарсан юм. О.Гантулга хичээнгүй чимэг, Ө.Батзул цолоо баталж, цогт чимэг нэмлээ.
Мөн тав давж шөвгөрсөн Хэнтийн харьяат, сумын заан Г.Бадрах сумын начин цол хүртсэн бөгөөд М.Бадарчид нэмэх, О.Хангай, Б.Даваа-Очир нарт өсөх чимэг цол олгов.
Энэхүү барилдаанд түрүүлэх бөхийн тааварт бичигдэж байсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд үзүүрлэсэн О.Батжаргалд, аймгийн арслан О.Хангай түрүүлсэн Б.Хишигбаатарт өвдөг шороодлоо.
Аймгийн арслан Б.Хишигбаатар цэргийн хурц арслан цол хүртэв | ||
Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.