Шууд Chart

Жинхэн эр хүн гэж ийм л сайхан

2017-06-20 16:52:35

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын харцага Г.Ганхуяг 2001 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий үеэр тохиолдсон үйл явлаа эргэн дурсчээ. Ийнхүү уншигч танаа хүргэе.   

2001оны бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ Нью Иорк хотод болох байсан ч Осама Бен Ладен хоёр өндрийг нурааснаас болж хоёр сар хойшлоод Болгар улсын Софи хотод боллоо.. 1993онд МУГТ Ц.Цогтбаяр хүрэл медаль авснаас хойш медаль аваагүй байсан манай чөлөөтийнхөн ээлжит амлалтаа өгөөд л явцгаалаа.. 2000Сиднэйн олимпод 5байрт ороод хаван буулгадаг эмнээс болж нэг жил барилдах эрхээ хасуулсан байсан О.Пүрэвбаатар Осама Би Ладен ахынхаа ачаар эрх нь сэргэж ДАШТнд барилдах эрхтэй боллоо.. Өглөө тэгшитгэлийн барилдаанууд амжиж дуусаагүй болохоор маргааш нь үргэлжилж барилдахаар болоод үдээс хойш урд өдрийн барилдсан жингүүдийн финалын барилдаан болох хуваарь гараад бид амрахаар байсан ч би финалын барилдаан бөхийн ордонд очиж үзэхээр шийдэж Ооског уруу татаж хамт явахаар өрөөнд нь орлоо.. Ооско орноосоо босдоггүйээ намайг ханиндаа үлдээч хоёулаа зурагтаар үзье гээд л,, тэгсэн Зүүнбаян орж ирээд хамт очиж үзье л дээ гээд. Тэгьеээ чи маргааш финалдана аварга болж байгаа хүмүүс яаж фоз авч яаж баярлаж байгааг очиж үзье гэж ятгаад хувцасыг нь бараг хүчээр өмсүүллээ. Липтээр буугаад иртэл сүүлийн автобус хөдлөж байхаар нь хоёулаа гүйгээд ороод суучихлаа. Бөхийн ордны гадаа очтол багш нар сандралдаад л Ооскоо чи байна уу? гэж орилолдоод л. Яасан бэ? энд байна гэтэл хуваарь өөрчлөгджээ чи барилдах боллоо гээд.. Барилдах гэж очоогүй бөх үзэх гэж очсон өмсгөл хувцасгүй хүмүүс шууд шоконд орлоо.. Заалруу гүйгээд ортол Ооскотой барилдах Казахстаны бөх дэвжээндээр гараад зогсцон хүлээж байлаа.. Бэлтгэлийн заалруу гүйгээд ортол Ооскогийн гол өрсөлдөгч Канадын бөх Гиви Сисаури тааралдлаа.. Өмсгөлөө өгөөч хуваарь өөрчлөгдсөнийг мэдсэнгүй гээл гуйлаа. Сисаури өмнө нь манай Ооскод оноогоор цэвэр ялагдаж байсан хүн болохоор их дургүй байсан ч эр хүний чанар нь зулгаасан байхаа борцовкоо ( чөлөөт бөхийн гутал) өглөө.. Өмсгөлний эрэлд гарлаа.. Казакийн бөхийн гарыг өргөж ялалт өгөх гээд байдаг.. Эргээд л Сисауридаа очиж гуйлаа.. Надад өмсгөл байхгүйээ гэхээр нь би цүнхийг нь дураараа онгойлгочихсон чинь өмсгөл нь гараад ирдэг байгаа.. Ар дээрээ CAN гэсэн бичигтэй урдаа навчны зурагтай. Өмсгөлийг нь өмсөөд л гүйгээд гарахад Казакын гарыг яг өргөх гэж байлаа.. Барилдаан эхлэнгүүт Ооско хөлд нь орж эхний оноогоо аваад л жаахан тайвширлаа. Казакын залуу бөх Туркруу сарын 30000$-р зарагдахаар гэрээ хийчихсэн иргэншлээ сольж байсан шинэ од.. Барилдаан хүнд болсон ч манай хүн ялаад уйлаад л буугаад ирлээ.. Ямар азаар дагуулж тэнд очсондоо би одоо ч баярлаж байдаг юм. Ёстой бөхийн бурхан тэнгэр л харсан биз.. Маргааш нь манай хүн олимп дэлхийн аваргуудыг гялалзуулсаар мөнгөн медалийн болзол хангаад аваргын алтан медалийн төлөө нөгөөх л Канадын бөх Гиви Сисауритайгаа барилдахаар гарлаа. Сисаурыгийн хувьд тухайн үедээ Олимпийн мөнгөн медалтай, дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль авчихсан, түүнд ганцхан алтан медаль л дутуу. Манай хүний хувьд азийн аварга, азийн тоглолтын аварга, бүх гран'при тэмцээнүүдийн аварга, түүнд ганцхан дэлхийн аваргын медаль л дутуу байлаа.. Өмнө нь Узбекийн цомд аваргын төлөө Гиви Сисаурыгаа оноогоор цэвэр ялчихсан болохоор итгэлтэй байсан ч дэвжээн дээр АНУ-н шүүгч, (бараг л Канад хүн) дэвжээ хажуугийн шүүгч нь Гүржийн шүүгч. Сисаури Гүржид төрсөн сүүлд Канадад цагаачилсан хүн.. Барилдаан хүнд болсон ч манай хүний хожлын оноог луйвардаж оноог тэнцүүлээд барьц сонгоход Сисаурыгийн талаар буугаад манай хүнийг аваад шидчихлээ. Асуудал ингэж л шийдэгдсэн. Арваад жил медаль аваагүй тасарсан байсан медалын буухиаг сэргээлээ.. Орой нь элчин сайд хүлээн авалт хийж баяраа тэмдэглэцгээлээ.. Ооско маань хундаганы үг хэлэх болоход бэлгэнд ирсэн том мөнгөн аягандаа том виски задлуулж дүүртэл нь хийлээ.. 
Би энэ архийг нэг хүнд зориулмаар байна гэж хэллээ.. Багш нар энгэр заамаа засаж хувцасаа бэлдэж хоолойгоо засаад л.. Энэ хүн бол намайг барилдах эрхээ хасуулаад хүний нүдний үзүүр болж явахад миний хажуунаас салаагүй нөхөрлөсөн, энэ тэмцээнд медаль авах боломжийг минь нээж өгсөн эрхэм хүндэт найз Ганхуяг минь юм. Чи бол жинхэнэ эр хүн, чи энэ архийг дуустал нь уугаарай, багш нараа уучилаарай битгий загнаарай гэж хэлээд хүмүүс алга ташихад нүдэнд нулимс дүүрээд л муу барилсан болохоор ширээний доод үзүүрт сууж байсан хүний эрэмбэ суга дээшлээд хойморт очлоо. Бүгдийг нь нэг сайхан тойруулж харчихаад гүд гүд хийлгэж том том балгаж залгиллаа. Толгой эргэж нүд бүрэлзэж байсан ч архи ийм сайхан амттай, эр хүн ийм сайхан юм бодож явдагт биширлээ..

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жинхэн эр хүн гэж ийм л сайхан  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй