Шууд Chart

Д.Сумъяагийн зургийн Олон улсын жүдогийн холбооныхон онцлов

2017-06-21 15:51:00

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид БНСУ болон Японд хамтарсан бэлтгэл хийж, өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн билээ. Энэхүү хамтарсан бэлтгэлд гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Одын удирдлагад олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын зэрэг бөхчүүд хамрагдсан юм.

Токиод болсон бэлтгэлийн үеэр “Жүдогийн эцэг” хэмээн нэрлэгддэг сурган хүмүүжүүлэгч, жүдочин Каноо Жигороогийн хөшөөнд мөргөж байгаа Д.Сумъяагийн зургийг Олон улсын жүдогийн холбооноос твиттэр хуудсандаа онцолжээ.

Каноо Жигороо коодоокан жүдог үндэслэгч бөгөөд 1909 онд Япон Улсаас анхлан Олон улсын олимпийн хорооны гишүүн болж, 1911 онд Японы биеийн тамирын холбоог байгуулж, тэргүүн нь болж байжээ. Тэрбээр 1912 онд Японы багийг дасгалжуулан анх удаа Стокхолмын зуны олимпийн наадамд оролцож байв.

Дашрамд дуулгахад, Монголын жүдочид энэ сарын 30-д БНХАУ-ын Хөх хотноо болох Гранпри тэмцээнд оролцоод ДАШТ-ий нэгдсэн бэлтгэлд орох аж. 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх наймдугаар сарын 28-д Унгарын Будапешт хотноо эхлэх билээ.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяагийн зургийн Олон улсын жүдогийн холбооныхон онцлов  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй