
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно.
Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид ДАШТ-ий бэлтгэлээ Эрдэнэтийн Олимп баазад хийж эхэллээ.
Тэднийг тус холбооны ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Баярсайхан, дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар удирдан явуулж буй.
Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа “Аса” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнээ хийж бүрэлдэхүүнээ сонгосон билээ.
Эрэгтэйчүүдийн
- 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд),
- 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи),
- 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа,
- 70 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар),
- 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),
- 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),
- 97 кг-д ОУХМ Ө.Батзул,
- 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч) нар дэлхийн аваргад зодоглоно.
Эмэгтэйчүүдийн
- 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд),
- 53 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс),
- 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин),
- 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс),
- 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин),
- 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),
- 69 кг-д Гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд),
- 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болсон юм.
Чөлөөтийнхөн олимп баазад ДАШТ-ий бэлгэлээ эхлүүллээ | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.