
Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёгийн банцүке гарчээ.
Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр 39 дэх түрүүний төлөөх дайралтаа хийхэд бэлэн болжээ.
Баруун талаас Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Зүүний удаад аварга Кисеносато барууны удаад их аварга Какүрюү М.Ананд босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай есөн бөх барилдана.
Озеки Тэрүнофүжи озеки цолтонгуудаа тэргүүлэн барилдах бол Гойёдо, шинэ озеки Такаяасу нар түүний ард эрэмбэлэгджээ.
Тамаваши Б.Мөнх-Оргил дөрөв дараалан сэкиваке цолтой барилдахаар болсон байна. Түүний хувьд озеки цолонд хамгийн ойрхон бөх хэмээн мэргэжилтэнүүд үнэлж буй.
Манай маэгашира цолтой бөхчүүдээс Чиёошома зүүний тавд, Ичиножёо зургаад, Такайнова долоод эрэмбэлэгдэж байна. Харин Араваши зүүний 12-д бичигджээ.
Дэд зиндаанд манай гурван бөх хүч үзэх аж. Энэ зиндааг Сэйро Э.Өнөболд зүүний нэгээс тэргүүлж байна. Мөн ахмад бөх Асасекирюү Б.Дашням барууны хоёр бичигдэн бусад бөхчүүдээ манлайлах аж.
Санданмэ зиндаанд манай гурван бөх хүч үзнэ. Кёкүшюүхо барууны нэгд, Азүмарюү зүүний гуравт, Сэйро барууны зургаад тус тус эрэмбэлэгджээ. Нагоя башё долдугаар сарын 9-23-нд үргэлжлэн явагдана.
Нагоя башёгийн зүүн, барууны магнайг манай аваргууд тэргүүлэн барилдана | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.