Шууд Chart

Хөвсгөл аймагт сонгуулийн идэвхи муу байна

2017-06-26 15:18:34

Хөвсгөл аймагт сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сонгогчдын идэвхи зарим санал авах байранд сул байгаа учраас сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг тус аймгийн сонгуулийн хорооноос уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Хөвсгөл аймгийн 83537 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1301-р санал авах байранд өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгогчдын идэвх сул байна гэлээ. Мөн аймгийн сонгуулийн хорооноос Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн хууль тогтоомж, Сонгуулийн хорооны гишүүд, ажиглагчид эрх үүргээ мөрдөн ажиллаж байна.

Түүнчлэн иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөний үеэр 75 сонгогч шилжин ирж, 47 сонгогч шилжин явсан гэсэн мэдээллийг нэгтгэжээ. Сонгуулийн хуулийн дагуу зургадугаар сарын 25-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч, сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2646 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр бүртгүүлснээс 2448 сонгогч буюу нийт бүртгүүлсэн сонгогчын 92,5 хувь нь санал өгчээ.


Хөвсгөл аймагт сонгуулийн идэвхи муу байна   
Үзсэн: 1736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй