Шууд Chart

Эрэгтэй бөхчүүд Капсийскэд зодоглоно

2017-06-28 10:20:04

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн долдугаар сарын 9-10-нд Капсийск хотод болно.

Манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа (Алдар), 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно.

Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох ДАШТ-д оролцох манай найман эрэгтэй тамирчдын тав нь Каспийскэд барилдахаар болсон юм. Өөрөөр хэлбэл эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Али Алиевын нэрэмжит тэмцээнд хамгийн сүүлд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2010 онд мөнгөн медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрэгтэй бөхчүүд Капсийскэд зодоглоно  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй