
Польшийн нийслэл Варшав хотноо долдугаар сарын 7-9-нд эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн болно.
Манай улсаас 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Г.Отгонжаргал (Алдар), 55 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 60 кг-д Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан (Хилчин) гэсэн зургаан бүсгүй Польшийн нийслэлд хүч үзнэ. Тэдний ОУХМ Г.Отгонжаргалаас бусад нь наймдугаар сарын сүүлээр Парисын ДАШТ-д зодоглох юм.
Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллана.
Польшийн нээлттэй тэмцээнд манай бүсгүйчүүд 2013 оноос хойш оролцож эхэлсэн бөгөөд 2014 онд гавьяат тамирчин С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, ОУХМ С.Бямбацэрэн, 2015 онд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Б.Шоовдор, 2016 онд ОУХМ П.Орхон нар аваргалж байв.
Чөлөөтийн эмэгтэйчүүд Польшид хүч үзнэ | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.