
Жүдо бөхийн гран при тэмцээн БНХАУ-ын Хөх хотноо өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр болсон хүнд жингийн барилдаанаас манай бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд нийт 12 бөх барилдсанаас Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, Укрианы Хаммо Икив, Бондаренко Станиславын нарыг дараалан ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Манай бөх шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн аварга, 2014 оны дэлхийн аварга Чехийн К.Лукасад цаг дуусахаас өмнө цэвэр ялагдлаа. Өнгөрсөн онд Бразилийн наадамд босоо байсан Лукаса урд хөршид гялалзаж, дэлхийн аваргын өмнөх сорилыг амжилттай давлаа.
Хөх хотноо болсон дээрх тэмцээнд 26 орны бөх барилдсанаас 18 орон ямар нэгэн медаль хүртсэн юм. Японы баг тамирчид таван жинд аваргалсан бол ОХУ, БНСУ-ын бөх хоёр жинд түрүүллээ. Канад, Австри, БНХАУ, БНАСАУ, Чех нэг аваргатай буцлаа. Манай баг тамирчид гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр есдүгээр байр эзлэв.
Мөнгөн медаль:
- Д.Амартүвүшин \60 кг\
- Ө.Дүүрэнбаяр \+100\
- Д.Сумъяа \эм, 57\
Хүрэл медаль:
- Г.Болдбаатар \60 кг\
- Ё.Басхүү \66 кг\
- Г.Алтанбагана \90 кг\
- М.Уранцэцэг \эм, 52 кг\
- Б.Мөнтуяа \эм, +78\ тус тус хүртлээ. Мөн шагналт байранд зургаан бөх багтлаа.
Манай баг тамирчид багийн дүнгээр есдүгээр байр эзлэв | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.