
Тажикистаны чөлөөт бөхийн Якут легионер Темир Тимиров (жинхэнэ нэр нь Тимур Пестерев) шинэ олимпийн цикль хүртэл дайралт хийхээр шийджээ.
Өдгөө 29 настай тэрбээр 2014 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэлээд хүнд бэртэл авсан юм.
Үүний дараа Тажикистаны нэрийн өмнөөс барилдах шийдвэр гаргасан билээ. Тухайн үед Тимировын дасгалжуулагч Игнат Сысолятин Тажикистаны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах болсон нь иргэншилээ солиход нөлөөлжээ.
Гэхдээ түүнд шинэ улсынхаа нэрийн өмнөөс барилдахад хоёр жилийн хугацаа шаардлагатай байсан. Харин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Улаанбаатарт болсон олимпийн эрх олгох тэмцээнд Тажикистаны нэрийн өмнөөс 65 кг-ын жинд анх удаа барилдаж, БНСУ-ын тамирчин Ли Сен Чулд 0:10-аар ялагдсан юм.
Түүнээс хойш бэртэл гэмтлийн улмаас ганц ч тэмцээнд оролцоогүй Тимиров “Токио-2020” хүртэл барилдахаар болоод байна.
Тэрбээр 2014 онд “Монголиа Опен” олон улсын тэмцээнд 61 кг-ын жинд түрүүлж байв.
Якут эр 2020 оны олимпид дайралт хийхээр шийджээ | ||
Үзсэн: 1854 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.