
Ялгуусан хутагтын 17 дугаар дүр Данзинванчүг гэгээнтэнд бат оршил өргөх даншүг наадам Завхан аймгийн Идэр суманд боллоо. Наадмын хүчит бөхийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Бат-Өлзий, Д.Бат-Эрдэнэ, улсын начин Л.Лха-Очир, Г.Баасандорж, аймгийн хурц арслан Т.Баттөмөр нарын тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 256 хүчтэн зодоглосон юм.
Тэднээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат Батлан хамгаалах яамны "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 232-р анги "Ажнай" корпораци, "Бөхбилэгт" дэвжээний бөх Монгол улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба найм даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат "Алдар" спорт хороо "Жем интернэйшнл" ХХК "Даян" дэвжээний бөх Монгол Улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэлээ.
Их шөвөгт Завхан аймгийн Идэр сумын харьяат Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хороо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, "Шинэ Ази" групп "Завхан" дэвжээний бөх Монгол улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат "Алдар" спорт хороо "Монтед констракшн" ХХК "Ховд" дэвжээний бөх Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий нар шалгаран үлдлээ.
Дүйзийг дөрвийн даваанаас сонирхоно уу.
1. У.ав Ч.Санжаадамба- с.з Даянбилэг
2. У.г Б.Гончигдамба- с.з Д.Батбаатар Шилүүстэй
3. У.г Ш.Жаргалсайхан- с.з Ш.Болдбаатар Идэр
4. У.з Б.Батмөнх- с.з З.Баасанжаргал Идэр
5. У.х Ш.Уламбаяр- а.н Б.Эх-Амгалан Идэр
6. У.х Б.Бат-Өлзий- а.н Т.Дүгэрдорж Отгон
7. У.х Д.Бат-Эрдэнэ- а.н Э.Дарамсэнгэ Их-Уул
8. У.н Л.Лха-Очир- а.н Г.Баярбат Тосонцэнгэл
9. У.н Г.Баасандорж- а.н Б.Чинбат Ар.Чулуут
10. А.х.а Т.Баттөмөр- а.н Д.Батхүрэл Шилүүстэй
11. А.а Д.Батжаргал- а.н З.Хангалбаатар Алдархаан
12. А.а Т.Бэгзсүрэн- а.н Т.Ганзаяа Идэр
13. А.а П.Мөнхбат- а.з Г.Батцэрэн Баянтэс
14. А.а Б.Шаравнямбуу- а.з Р.Батсүх Их-Уул
15. А.а Б.Мөнх-Эрдэнэ- а.з Г.Болдгэрэл Ар.Тариат
16. А.а Ч.Мөнхтогтох- а.а П.Эрхэмжаргал Төв.Алтанбулаг
Тавын даваа
1. У.ав Ч.Санжаадамба- а.н Д.Батхүрэл
2. У.г Б.Гончигдамба- а.а Б.Шаравнямбуу Алдар ЗХ-330
3. У.г Ш.Жаргалсайхан- а.а Д.Батжаргал Шинэ Ази
4. У.з Б.Батмөнх- а.а П.Мөнхбат Алдар ЗХ-327 Баяндарь
5. У.х Ш.Уламбаяр- а.а Б.Мөнх-Эрдэнэ Алдар СХ
6. У.х Б.Бат-Өлзий- а.а Ч.Мөнхтогтох Алдар ЗХ-350
7. У.х Д.Бат-Эрдэнэ- у.н Г.Баасандорж Хилчин ХЦ-0245
8. У.н Л.Лха-Очир- а.а Т.Бэгзсүрэн Хаан даатгал
Зургаагийн даваа
1. У.ав Ч.Санжаадамба- у.х Ш.Уламбаяр
2. У.г Б.Гончигдамба- у.н Л.Лха-Очир
3. У.г Ш.Жаргалсайхан- у.х Д.Бат-Эрдэнэ
4. У.з Б.Батмөнх- у.х Б.Бат-Өлзий тунав
Долоогийн даваа
1. У.ав Ч.Санжаадамба- у.х Б.Бат-Өлзий
2. У.г Б.Гончигдамба- у.г Ш.Жаргалсайхан
Наймын даваа
1. У.ав Ч.Санжаадамба- у.г Б.Гончигдамба
Ялгуусан хутагтын наадамд улсын аварга Ч.Санжаадамба түрүүлэв | ||
Үзсэн: 1498 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.