
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдрөөс энэ сарын 26 хүртэл Францын нийслэл Парис хотод "AccorHotels Arena"-д болно.
Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн барилдаж, зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй.
Монголын баг тамирчдын хувьд наймдугаар сарын 23-нд эмэгтэй баг тамирчдаар эхлэх юм.
ДАШТ-д зодоглох баг тамирчдын тэмцээний хуваарь:
Наймдугаар сарын 21, 22 сонгомол бөх
Наймдугаар сарын 23 эмэгтэй чөлөөт бөх
- 55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
- 58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб),
- 63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо),
- 75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)
Наймдугаар сарын 24 эмэгтэй чөлөөт бөх
- 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо),
- 53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
- 60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
- 69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшин)
Наймдугаар сарын 25 эрэгтэй чөлөөт бөх
- 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
- 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
- 86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
- 125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)
Наймдугаар сарын 26 эрэгтэй чөлөөт бөх :
- 65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо),
- 70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо),
- 74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо),
- 97 кг:Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо) гэсэн манай баг тамирчид барилдах юм.
Тэмцээний урьдчилсан барилдаанууд Улаанбаатарын цагаар 16:00 эхэлнэ. Шигшээ барилдаанууд 1:00 цагаас явагдана.
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.