Шууд Chart

О.Насанбурмаа ДАШТ-д хамгийн олон удаа оролцох гэж байна

2017-08-21 09:52:54

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын багаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон буюу ес дэх удаагаа зодоглох гэж байна.

2003 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн тэрбээр 2008, 2011, 2013 оны ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртсэн юм. 

Энэ удаагийн бүрэлдэхүүнээс гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно.

Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан нар дэлхийн дэвжээн дээр анх удаа гарах гэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Насанбурмаа ДАШТ-д хамгийн олон удаа оролцох гэж байна   
Үзсэн: 1238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй