
Тайванийн Тайпей хотноо үргэлжилж буй Дэлхийн оюутны зуны “Универсиад” наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын шигшээ багийн 14 жүдоч өрсөлдөж байна.
Наймдугаар сарын 20-нд эхэлсэн жүдо бөхийн тэмцээний эхний медальтан өчигдөр тодорлоо.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг жинд барилдсан, ОУХМ Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртэв. Манай тамирчин 2015 оны “Универсиад” наадмын аварга, 2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын шилдэг жүдоч Ан Баулд вазари үнэлгээгээр ялагдал хүлээлээ.
2015 оны Кванжугийн Универсиад наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртэж байсан түүхтэй. Үүнээс өмнө 1999 онд Испанийн Малльоркад болсон 20 дахь удаагийн Универсиад наадмаас гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар анхлан алтан медаль хүртэж байсан бол 2007 оны Тайландын Банкокт болсон 24 дэх удаагийн наадмаас гавьяат тамирчин М.Бундмаа мөн адил алтан медальтай эх орондоо ирж байв.
“Универсиад” наадмын жүдо бөхийн тэмцээн маргааш өндөрлөнө. Дасгалжуулагчаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, МУБИС-ийн багш, ОУХМ О.Болд-Эрдэнэ нар ажиллаж байна.
“Универсиад” наадамд оролцож буй жүдочид
Эрэгтэй:
60 кг: Б.Мягмардорж /ШШГЕГ-ын 'Сүлд' спорт хороо/
66 кг: Б.Эрхэмбаяр /'Увс нуур' дэвжээ/
73 кг: С.Баяртүвшин /'Увс нуур' дэвжээ/
81 кг: Д.Гаажадамба /'Женко' клуб/
90 кг: Э.Мөнхжаргал /ШШГЕГ-ын 'Сүлд' спорт хороо/
+100 кг: Б.Сугаржаргал /'Женко' клуб/
Эмэгтэй:
48 кг: Г.Наранцэцэг /Зэвсэгт хүчний 'Алдар' спорт хороо/
52 кг: Г.Ганцэцэг /ХХЕГ-ын 'Хилчин' спорт хороо/
57 кг: Ц.Хулан /ХХЕГ-ын 'Хилчин' спорт хороо/
63 кг: Б.Баасанжаргал /ХХЕГ-ын 'Хилчин' спорт хороо/
70 кг: М.Даваасүрэн /'Боржин төв' дэвжээ/
+78 кг: Э.Гандиймаа /ХХЕГ-ын 'Хилчин' спорт хороо/
Жүдочдийнхоо медалийн салхийг Б.Эрхэмбаяр хагаллаа | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.