
Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг “Рио-2016” олимпийн наадмын үеэр дэвжээнээс буулгаж байсан шүүгч энэ удаагийн ДАШТ-ий үеэр баяр хүргэж, тэвэрчээ.
Тодруулбал Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө хүч үзэж байхдаа зугтсан гэх шалтгаанаар ялалтыг нь нөгөө талд буулгасан. Гэвч дээрх дасгалжуулагч нар нь эсэргүйцэл илэрхийлж, хамаг хувцасаа хүртэл тайлж бухимдсаныг олон хүн харсан билээ. Тэгвэл тэд энэ удаагийн ДАШТ-ээр ОУХМ П.Орхон шавиа дэлхийн бөх болохыг харж, алтан медаль хүртсэний дараа тэд ийнхүү тэврэлдсэн байна.
Спорт эв нэгдэл гэдгийг тэнд байсан хүмүүс ч мэдэрч баяр хүргэжээ.
Спорт бол эв нэгдэл гэдгийг харуулав | ||
Үзсэн: 1709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.