
Францын нийслэл Парис хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хэдхэн хоногийн өмнө болж, манай улсаас ОУХМ П.Орхон алтан медаль хүртсэн юм. Иймд түүнийг өнөөдөр 04:30 цаг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад нь тосон авч цөөн асуултад хариулт авлаа.
-ДАШТ-ий алтан медальтай эх орондоо ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Надад туслаж дэмжсэн багш, гэр бүл болон сэтгэлзүйгээр маш их дэмжсэн үзэгчиддээ баярлалаа.
-Таныг ялалт байгуулахад Францанд суугаа Монголчууд “Mongolia, Mongolia” гээд л хашгарч байгаа нь маш тод сонсогдож байсан ...
-Харин тийм. Намайг хүрэл медалийн болзол хангаснаас хойш тэр чимээ улам их мэдрэгдсэн. Мөн маш их эрч хүч хайрласан.
-Та анх удаа энэ том тэмцээнд өрсөлдөж, түрүүллээ. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Би дэндүү итгэлтэй байсан. Тэгээд ч 2013 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан болохоор энэ удаа надад боломж байгаа, түүнийг алдаж болохгүй гэж хичээсэн.
-Тэгвэл хамгийн хүнд барилдаан аль хэсэгт таарсан бэ?
-Энэ тэмцээнд муу тамирчин хэзээ ч ирдэггүй болохоор бүгд л чанга байлаа. Ялангуяа Африкийн орны бөхчүүд. Гэхдээ тэднээс хамгийн хүнд нь аваргын төлөө барилдсан ДАШТ-ий алт, хүрэл медальт Украины Юлья Ткач.
-Одоо таныг ард түмэн “Токио-2020” олимпоос ямар нэгэн медаль хүртэнэ гэж бодож эхлээд байгаа болов уу ...
-Дээрх олимпод өрсөлдөх тамирчин бүр мэдээж энэ тухай бодож, мөрөөдөж, хөдөлмөрлөж байгаа. Миний хувьд энэ хүчээ хадгалж, сайн оролцохыг хичээнэ ээ.
-Ярилцсанд баярлалаа.
П.Орхон: Би түрүүлнэ гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан | ||
Үзсэн: 5877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.