Шууд Chart

Г.Болдбаатар одоо Францын залуу тамирчин Валид Хяртай барилдана

2017-08-28 17:13:58

Унгарын Будапешт хотноо яг одоо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд 126 орны 731 жүдоч өрсөлдөж буй.

Эрэгтэй -60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний тойрогт Туркийн бөх Озлу Бекирийг нэмэлт цагт торгуулиар хожив. Манай бөх 2014 онд Челабинскийн ДАШТ-нд түрүүлэхдээ энэ тамирчинг эхний даваандаа хожиж байсан юм. Харин одоо Францын залуу тамирчин Валид Хяртай барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Болдбаатар одоо Францын залуу тамирчин Валид Хяртай барилдана  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй