Шууд Chart

Э.Базаррагчаа М.Уранцэцэг, Г.Отгонэцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ

2017-08-29 10:09:49

Унгарын Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг, Какахстаны нэрийн өмнөөс хүч үзсэн Г.Отгонэцэцэг нар медалийн тавцанд зогссон билээ.

Тэгвэл тэдэнд Э.Базаррагчаа хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн байна. Тэрбээр Монгол Улсын аварга болж байсан ирээдүйтэй тамирчин юм. Мөн Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй. Гэвч элэг нэгт хоёр эгчдээ ийнхүү хүндлэл үзүүлсэн нь гэрэл зурагт их түүхийн гэрч боллоо.

Иймд түүнд улам их амжилт хүсч, хоёр эгч шигээ дэлхийн тамирчин болохыг ерөөе.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Базаррагчаа М.Уранцэцэг, Г.Отгонэцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй