
"Парис-2017" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хэдхэн хоногийн өмнө алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг өчигдөр “Алдар” спорт хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014 оны дэлхийн аварга, Украйны тамирчин Юлиа Ткачийг 6:3 онооны харьцаатай ялсан юм. П.Орхон нь С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нарын араас дэлхийн аваргын алдрыг хүртсэн Монголын гурав дахь чөлөөт бөхийн эмэгтэй тамирчин.
Харин Монгол Улсаас чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга болж алтан соёмбот далбаагаа мандуулсан юм.













П.Орхоныг “Алдар” спорт хорооны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1838 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.