Шууд Chart

Г.Отгонцэцэг: Би одоо байгаадаа сэтгэл хангалуун байна

2017-08-29 13:47:22

Унгарын Будапешт хотноо үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс -48 кг-ын жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэгтэй фэйсбүүкээр холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

Тэрбээр хэдийгээр Какахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа ч Монгол Улсынхаа төрийн далбаанд хүндэтгэл үзүүлсэн нь элэг нэгт түмнээ огшоосон юм.

-Сайн байна уу. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Хэддүгээр тойргийн барилдаан хамгийн хүнд байсан бэ?

-Бүх тамирчин хүчтэй байлаа. Гэхдээ эхний гурван тойрогт барилдсан бөхтэй өмнө хүч үзэж байгаагүй болохоор илүү анхаарал хандуулсан. Нягт барилдаан шаардагдсан.

-“Айдгаа авдартаа хийнэ” гэдэг шиг одоо сэтгэл амарч байна уу. Эсвэл алт, мөнгөн медаль хүртэх боломжтой байсан гэж бодоод харамсч байна уу?

-Медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан. Аварга болохыг ч маш их хүссэн. Учир нь алтан медаль хүртсэн Японы тамирчинг би өмнө нь хоёр удаа ялж байсан юм.

-Тэгвэл ямар алдаа гаргасан гэж бодож байна вэ?

-Цаг сунгасан барилдааны үеэр би оноо алдаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хоёр талд тус бүр хоёр Монгол, Япон бөх барилдаж байгаад М.Уранцэцэг ялсан болохоор хоёр Монголыг финалд гаргахыг хүсээгүй болов уу (инээв). Гэхдээ илт давуу байгаагүй нь миний буруу  л даа.

-Хэрвээ тийм зүйл болсон бол шүүгчид өөрийг тань Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгааг мэдэж байгаа шүү дээ?

-Тийм л дээ. Гэвч бүгд намайг Монгол гэдгийг мэднэ. Энэ барилдаанаас би “Дараа дараагийн тэмцээний бэлтгэлээ илүү сайн хангаж, оролцох хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон.

-Хоёр Монгол, хоёр Япон тамирчин медалийн тавцанд зогсох гоё байсан шүү. Гэхдээ Монголын хоёр далбаа мандсан бол гэж бодож байв уу?

-Тэгэх боломж байхгүй ээ. Би одоо байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Хүрэл медалийн болзол хангасныхаа дараа та уйлаад байсан. Түрүүлэх зорилготой байсан юм чинь тэр нулимс лав баярынх биш байсан байх аа ...

-Бүх юм л давхацсан. Дэлхийн аваргаас медаль авна гэдэг том амжилт.

-Дараа нь та багштайгаа Монголынхоо далбаанд хүндэтгэл үзүүлж байсан. Тэр хэний санаа байсан бэ?

-Тэгж хүндэтгэл үзүүлэх зүй ёсны хэрэг. Тэр үед Монгол үзэгчид маш их алга ташиж, баяр хүргэсэн шүү.

-Энэ жил та хэдэн тэмцээнд оролцож, хэдэн медаль хүртсэн бэ?

-Таван тэмцээнд оролцож, бүгдээс нь медаль хүртсэн.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэг: Би одоо байгаадаа сэтгэл хангалуун байна  
Үзсэн: 4834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [202.131.225.xxx] 2017-09-01 08:50
Би энэ охиныг эхнээс нь дэмжсэн. Ёстой мундаг. Манайхан элдвээр муулж бснаа одоо гайгүй болсон бна лэн. Зүрх сэтгэл нь Монгол шүү дээ. Тэгээд л болоо
Ss [172.58.140.xxx] 2017-08-31 02:33
Eh oroniihoo nereer barildsan bol neg ni medaliin tavtsand zogsoh bailaa!! Bayar hugei!!!
mongol [112.72.11.xxx] 2017-08-30 00:21
hamgiin hundetgeltei yum eh oron kazak bish zuvhun MONGOL
гадаадад гарч рекорд тогтоо [122.201.24.xxx] 2017-08-29 23:54
орхон , уранцэцэг нар гадаадад гарч барилдах хэрэгтэй илүү амжилт гаргахын тулд монголчууд залхуураад бэлтгэл хийлгэдэггүй ичо шиг
Зочин [103.57.93.xxx] 2017-08-29 15:37
zuv hasagyn hoolnoos sain horooh heregrei zodog tailaharaa mongol hunreigee suuj mongol huuhedtei bolooroi
Зочин [202.179.25.xxx] 2017-08-29 15:37
hasgiin ugadas doloogch gej helsen nuhurt handaj helehed chi uuruu ger horoolliin ugaadas doloogch lalar pizda shu
Зочин [103.194.176.xxx] 2017-08-29 15:11
yadag teneg ve yun ugaadas ene ter ve
Zochin [66.181.160.xxx] 2017-08-29 13:54
Hasagiin ugaadas doloogch
ок,еи [202.179.27.xxx] 2017-08-30 11:17
chamd hujaagiin ch ugaadas oldohgui,ene ohin bol Бөмбөрцгийн хүчтэн шүү мал минь
Зочин [202.70.46.xxx] 2017-08-29 20:14
Chichin harin malaas dor garuu gui yu

Бидэнтэй нэгдээрэй