Шууд Chart

Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт Узбекистаны Нурулиевтэй барилдана

2017-08-29 14:02:52

Будапештад болж буй жүдо бөхийн ДАШТ-ий өнөөдрийн хуваарьт эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны улсын аварга ОУХМ Ганболдын Хэрлэн "С" хэсэгт хүч үзнэ.

Эхний даваанд гоц мөргөсөн тэрбээр хоёрдугаар тойрогт Узбекистаны Нурулиевтэй барилдахаар сугалаа татжээ.

Ялсан тохиолдолд Словений Андрез Яреб болон Белгийн Кенэт Ван Гансбек нарын хожсонтой нь хүч үзнэ.

Хэрвээ торохгүй бол хэсгийн тэргүүн Ан Баул, олимпийн аварга Фабио Бассиле нарын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах юм. Энэ хэсгийн гуравдугаар тойрогт Рио-гийн олимпод финалдаж байсан хоёр хоорондоо барилдах магадлал тун өндөр байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт Узбекистаны Нурулиевтэй барилдана   
Үзсэн: 3067 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.28.xxx] 2017-08-30 11:53
Iimerhuu shaldan batsaanuud baahan zardal mungu ureed tuluul. Judogiin holboo songon shalgaruulalt hiij yavuulagui dee.
Зочин [103.212.118.xxx] 2017-08-29 17:45
arai ch dee tomorhuleg barildsan bol deer baij mangar batsaan yaj barildaad baigaan bee
965 [103.212.117.xxx] 2017-08-29 17:31
ХЭРЛЭН ЯВСАНГҮЙ ДЭЭ...ЯЛАГЛЧИХЛАА..
хариуцлагагүй барилдлаа [202.180.216.xxx] 2017-08-29 17:30
Тайлбарлагч- Хэрлэн өөрөө өөртөө гомдохоос яахав. Энэ бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохоос биш, клубийн доторхи барилдаан биш

Бидэнтэй нэгдээрэй