Шууд Chart

Г.Одбаяр, Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өнөөдөр барилдана

2017-08-30 12:13:23

Унгарын нийслэл Будапешт үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ үргэлжилж буй бөгөөд өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-ын жингийн барилдаан болно.

Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглоно. Энэ жил Бакугын “Их дуулга”-д түрүүлж, ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр эхний шатанд гоц мөргөсөн юм. Түүний хоёрдугаар шатны өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байх юм.

Харин эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдана. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Франц – Румыны тамирчдийн аль ялсантай хүч үзнэ.

Тэгвэл энэ жил ердөө 18 настай Л.Энхрийлэн эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинатай барилдахаар оноолт таарчээ. Хэсгийн барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Одбаяр, Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өнөөдөр барилдана  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй