
Унгар Улсын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс хамгийн түрүүнд ОУХМ Л.Энхрийлэн хүч үзэж, өрсөлдөгчөө ялав.
Тэрбээр эхний тойрогт Казахстаны бөх Анна Казюлинатай сугалаа таарч вазари үнэлгээгээр хожиж яваад барилдааны төгсгөлд иппон үнэлгээгээр буулган авсан юм. Харин дараагийн даваанд Японы бөх Ёшида Цүкасатай барилдана.
Энэ жил 18 нас хүрч буй ч өсвөрийн ААШТ-ий мөнгө, өнгөрсөн жилийн “Чингис хаан” гран при тэмцээнээс алтан медаль хүртэн шуугиан тарьж байв.
Одоо хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73, эмэгтэйчүүдийн -57кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглох бол эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа хүч үзнэ.
Л.Энхрийлэн эхний тойрогтоо Казахстаны бөхийг ялав | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.