Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Японы бөх Ёшида Цүкасатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм.
13 минут орчим үргэлжилсэн уг барилдааныг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Жүдогийн түүхэн үлдэх хамгийн гайхалтай шигшээ барилдаан боллоо” хэмээн дуу алдаж байлаа.
Д.Сумъяа 2015 оны Астанагийн ДАШТ-ээс ч хүрэл медаль зүүж байснаас гадна дэлхийд чансаагаараа тэргүүлж буй билээ. Үүндээ ч эзэн байж чадав. Түүнээс өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар нарын буухиаг үргэлжлүүлж, дөрөв дэх алтан медалийн эзэн боллоо.
Дэлхийн чансааг тэргүүлэгч жиндээ эзэн байж чадлаа /бичлэг/ | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.