
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана.
О.Ууганбаатарын хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёрт БНХАУ-ын Гао Хайюан, БНСУ-ын Ли Жэ Хьюн нарын ялсантай барилдана.
Харин Б.Ганхайч Киргизстаны Меерим Момуноватай эхний тойрогт барилдах юм. Түүнийг ялбал БНСУ-ын Хан Хэ Жутай, Б.Мөнгөнчимэг Энэтхэгийн Сунибала Худромтой ялбал Финландын Эмилиа Канерватай тус тус хүч үзнэ.


Өнөөдөр О.Ууганбаатар, Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар барилдана | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.