Шууд Chart

Б.Мөнгөнчимэг Ц.Мөнхзаяагийн хариуг авч, хүрэл медаль хүртлээ

2017-09-01 07:26:07

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж буй.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн -63кг-ын жингийн барилдаанд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртлээ.  

Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авч ирэхээр болов.

Хятадын жүдоч “Рио-2016” олимпийн наадамд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Мөнхзаяаг шигшээ наймын төлөөх барилдаанд дарах мэхээр цэвэр ялж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Мөнгөнчимэг Ц.Мөнхзаяагийн хариуг авч, хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2017-09-01 08:32
мөнгөнчимэгийн мэхийг оросууд хамгийн шилдэг ирроноор гэж бичиж байна, это фантастика , наш спорт гэдгийг үзнэ үү, сумьяаг 1 минут нь 3 км гүйхтэй тэнцэнэ гэж бичээд манай орос хүүхнүүд сумьяа шиг унахдаа ч контр мэх хийж байна үүнээс суралц гэж байна шүү, манайханд мөнгөнчимэгийн мэхээр сурталчилгаа хийгээч

Бидэнтэй нэгдээрэй