
Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100кг-д зодоглосон Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Гүржийн жүдоч Гурам Тушишвили даралтаар цэвэр ялж дэлхийн медальтан болсон юм.
“Бээжин-2008” олимпийн наадмын аварга, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өөрт байгаагүй медалиа зүүлээ. Ингэснээр Монголын баг тамирчдын дөрөв дэх хүрэл медалийг эх орондоо авч ирэхээр болов.
Олимпийн аварга эхний тойрогтоо Казахстаны Ержан Шинкеевийг цэвэр ялж улмаар Австрийн 20 настай Штефан Хеги вазаригаар хожсон. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бразилийн Моурад вазари үнэлгээгээр ялагдснаар дагах барилдаан хийсэн юм.
Тэрбээр дагах барилдаанд Гүржийн Окруашвилиг гурван торгуулиар ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Н.Түвшинбаяр өөрт байгаагүй медалиа зүүлээ | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.