
Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-н багийн аварга шалгаруулах барилдаан өчигдөр боллоо.
Монголын баг А хэсэгт Япон, Алжир, Украйн, Германы багтай оноолт таарсан юм. Тамирчид эрэгтэй, эмэгтэй нийт зургаан жинд өрсөлдлөө.
Германы багийн эсрэг хийсэн эхний барилдаанд эмэгтэй -57 кг-д Д.Сумъяа, эмэгтэй -70 кг-д Ц.Наранжаргал, эмэгтэй +70 кг-д Б.Мөнхтуяа, эрэгтэй -73 кг-д Г.Одбаяр, эрэгтэй -90 кг-д Г.Алтанбагана, эрэгтэй +90 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглож, 4:2 харьцаатай ялагдал хүлээлээ.
Ингээд Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ жилийн тэмцээнийг өндөрлүүлж байна. Мөн медалийнхаа чансаагаар Япон, Францын дараа гуравдугаар байрт бичигдлээ.
Багийн барилдаанд манайх ХБНГУ-ын тамирчдад ялагдлаа | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.