Шууд Chart

Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ

2017-09-05 13:46:03

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн  ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам Булган аймгийн Сайхан суманд ирэх ням гарагт болно.

Энэ сарын  10-ны өдөр болох тус наадмаар Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийх нь баярыг давхар хуваалцах аж.

Наадамд үндэсний бөхийн барилдаан, азарга, их насны морьдын уралдаан, шагайн харвааг зохион байгуулах гэнэ.

Мөн Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх тусгай үйл ажиллагаа ч зохиохоор төлөвлөн, хөтөлбөрт багтаажээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт тэрбээр энэ жилийн даншгийн наадмаар начин цолыг ч хүртсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Түвшинбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлнэ  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй