
Error loading player: No playable sources found
“Монголын гоо ертөнц” нийгэмлэг, “Хан богд” чуулга үүсэн байгуулагдсаны болон Монгол Улсаа гадаадад тасралтгүй сурталчилан ирсний 20 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 22, 23-нд дараах цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тодруулбал 22-нд “Хөх сар” галлерейд хамтран ажилладаг уран бүтээлчдийнхээ "Гоо-ертөнц" үзэсгэлэн, 23-нд ДБЭТ-т “Хан богд” чуулгын "Марал" мюзикл шоу болно.
Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хийх юм.
“Монголын гоо ертөнц” нийгэмлэг нь Монголын соёл урлагийг дэлхийн 40 гаруй улсад 20 гаруй жил суртчилахдаа урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, олон талт үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.
"Гоо-ертөнц" үзэсгэлэн, "Марал" мюзикл шоу болно | ||
Үзсэн: 1561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.