Шууд Chart

Н.Төгсцогт бэртлийн улмаас тулаанаа хойшлуулжээ

2017-09-20 10:33:24

Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын мэргэжлийн боксын рингэнд үзүүлсэн амжилт нь хурдтай өсч буй.

Тэрбээр жиндээ шилдэг 20-д багтаж, удахгүй Дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах аж. Үүнээс гадна АНУ-д мэргэжлийн боксын өсөх ирээдүйтэй есөн боксчны нэгээр тодорчээ. 

Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө найм дахь тулаандаа орох байсан ч гарынх нь булчин сунасан тул хойшлуулжээ. Бэртэл нь удахгүй эдгэрвэл тэрбээр Лас-Вегас хотод арваннэгдүгээр сард тулалдах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогт бэртлийн улмаас тулаанаа хойшлуулжээ  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй