Шууд Chart

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ

2017-09-20 15:19:57

Туркменистан Улсын Ашгабат хотноо болж буй “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмаас ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тус наадмын Контакт жюү-жицүгийн 85 кг жинд хүрэл медалийн эзэн болж, төрийн далбаагаа мандуулсан байна.

Тав дахь удаагаа зохиогдож буй энэхүү наадамд Азийн 63 орны тамирчин спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорьж байгаа аж. Манай улсын баг спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй