
МҮОНТ-ийн “MNB World” сувгийн төслийн нээлт өнөөдөр боллоо. Тус суваг нь Монгол Улсын олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3.3-т заасны дагуу Монгол Улсыг сурталчлах, гадаад, дотоод бодлогын тухай мэдээ мэдээллийг дэлхий дахины үзэгч, сонсогчдод түгээн дэлгэрүүлэх гол үүргийг гүйцэтгэх зорилгыг агуулж байна.
Ингэхдээ төслийг тогтвортой хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг дотоод болон гадаадын эх үүсвэрээс бүрэн шийдвэрлэх аж. Мөн дотоодын телевизүүд болон олон улсын 26 хэвлэл мэдээлэл, телевизийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ тогтвортой хөгжлийн суурийг тавьж, бататгах юм.
Сувгийн төслийн нээлтэнд МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэл, үндэсний зөвлөлийн гишүүд оролцлоо.
Сувгийн нээлт 2019 онд болно.
“MNB World” сувгийн төслийн нээлт өнөөдөр боллоо | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.