Шууд Chart

П.Алтанцэцэгийн “Сүүтэй дөрөө”-г уншигчид нь мялаав

2017-09-26 12:02:56

МҮОНТ-ийн Нийгэм соёлын албаны сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг “Сүүтэй дөрөө” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ.

Түүний номын нээлтэнд тус албаны редактор Ж.Эрдэнэцогт, ивээн тэтгэгчээр оролцсон Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, аймгийн аварга малчин О.Төрмөрбаатар гэргий Н.Нямсүрэнгийн хамт оролцсон юм.

Харин зочдоор ах дүүс нь ажлын хамт олон саатжээ.

П.Алтанцэцэг өмнө нь “Борог өвсний шивнээ”, “Бүүвэй цагаан саран”, “Сэтгэл зүрхний бичлэг” зэрэг номыг бичээд байсан бол энэ удаагийнхаа МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулж бүтээсэн байна.

Номны редактороор МҮОНР-ийн захирал, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан, хэвлэлийн дизайнаар Д.Өлзийхутагт ажиллажээ.  

                   





















Нийтэлсэн: У.Баярсайхан

П.Алтанцэцэгийн “Сүүтэй дөрөө”-г уншигчид нь мялаав  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй