
Өнөөдөр буюу 6 сарын 28-нд Монголын үндэсний сурын холбооноос зохион байгуулсан Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ тэмцээнд оролцож байгаа удам дамжсан харваач бяцхан хүүгээс авсан яриагаа хүргэе.
Дашрамд өгүүлэхэд түүний өвөө А.Цэвээн 40 гаруй жил нум харвахдаа улсад 4 удаа түрүүлж, 8 удаа дэд байрт шалгарч байжээ. Харин аав Ц.Хүдэрчулуун нь Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 806 жилийн ойгоор халх сурын харваанд түрүүлсэн “Гарамгай мэргэн” харваач нэгэн байдаг ажээ.
Миний дүүг хэн гэдэг хаана сурдаг вэ?
Намайг Хүдэрчулууны Хүчитчулуун гэдэг. Би 84-р сургуулийн 5-р ангид сурдаг.
Сур харваагаар хэдэн наснаасаа эхэлж хичээллэж байна?
Би 3 настайгаасаа эхэлж хичээллэсэн.
Хаана бэлтгэлээ хийдэг вэ ?
Төв сурын талбай дээрээ хичээллэдэг. Манай багшийг Л.Даваасүрэн гэдэг.
Өнөөдөр сурын харвааны ямар төрөлд оролцож байна?
Халх харвааны төрөлд оролцож байгаа. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна.
Ер нь өөрийг чинь удам дамжсан харваачдын удам, үргэлжлэл гэж сонссон. Өвөө, аавынхаа тухай яриач?
Манай гэр бүл удмаараа харваачид, манай аав Ц.Хүдэрчулуун улсад дөрөв түрүүлж “ Гарамгай мэргэн” болсон. Энэ жилийн наадамд мөн оролцоно. Харин өвөөг маань А.Цэвээн гэдэг, мөн улсын наадамд 4 түрүүлж, гарамгай мэргэн болж байсан.
Мөн бяцхан харваач Х.Хүчитчулуун маань бид бүхэнд харваачдын зэрэг цолын хэлж сонирхуулсан юм.
“Нэг түрүүлвэл-Улсын мэргэн,
Хоёр түрүүлвэл-хошой мэргэн,
Гурав түрүүлвэл-Гоц мэргэн,
Дөрөв түрүүлвэл-Гарамгай дурсагдах,
Тав түрүүлвэл-Даяар дурсагдах,
Зургаа түрүүлвэл-Дархан мэргэн болдог” гэв.
Ярилцсан: А.Бүдрагчаа
Бяцхан харваач Х.Хүчитчулуун: Манайх удмаараа харваачид... | ||
Үзсэн: 1999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.