Шууд Chart

“Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум боллоо

2017-09-27 15:08:31

МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн олон арга хэмжээний нэг бол өнөөдөр “Корпорейт” зочид буудалд болсон “Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум байлаа.

Энэхүү хуралд гадна дотны 200 гаруй төлөөлөгч уригдсан байна. Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, түүнчлэн дэлхий дахинд Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжлийн жишгийг бий болгосон Английн “BBC”, ХБНГУ-ын “DW”, Японы “NHK”  болон БНХАУ, ОХУ, Украйн, Туркийн радио телевиз, түүнчлэн Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны төлөөлөл уригдан оролцов.

Тус форумд “DW”, “BBC”, “MNB” телевизийн захиралууд илтгэл тавьсан юм.

Хагас өдрийн турш үргэлжилсэн олон улсын хурал телевизийн салбарын цаашдын хөгжил, тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн билээ.

 

 







































Нийтэлсэн: У.Баярсайхан

“Олон нийтийн телевизийн чиг хандлага” олон улсын форум боллоо   
Үзсэн: 1689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй