
МЭНДЧИЛГЭЭ
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нь үзэгч, сонсогчдынхоо язгуур эрх ашгийг ямагт дээдлэн, үндэстэн, язгууртаныхаа эх түүх,соёл, зан заншлыг эрхэмлэн, даяаршиж буй эрин үеийн ололт амжилт бүхнийг Үзэгч түмэндээ хүргэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ цаг ямагт ухамсарлан түмэн олноо соён гэгээрүүлэх эрхэм үйлсийн төлөө сэтгэл, оюунаа чилээн, хоёргүй сэтгэлээр ажиллаж буй үе үеийн ажилтан, албан хаагчддаа Өмний говийн үзэгч сонсогчдоо төлөөлж Телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе.
МОНГОЛ ТҮМНИЙ ТЕЛЕВИЗ
Бурхадтай хамт хойморт минь заларч
Буман олонд соёлыг түгээсэн
Өнгөрсөн зууны жаран долоон онд
Өргөн нэвтрүүлгээ цацаж эхэлсэн
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
Монгол түмний ууган телевиз
Энэ л телевизийн үе үеийн
Эрхэмсэг хөтлөгч, авьяаслаг сэтгүүлчид
Инженер техникч, арын албаныхан гээд
Их үйлс, бахархам алдрын суутнууд
Эгэлгүй гавьяа, сор бүтээлийн эздүүд
Үндэстэн хооронд өв соёлыг түгээсэн
Үнэн мэдээг түмэн олонд хүртээсэн
Хагас зууны арвин баялаг түүхтэй
Хотол монголын ууган телевиз
Хорьдугаар зууны манлай телевиз
Өндөр уул мөрөн голыг гаталгаж
Хөх тэнгэр агаар мандлаар долгиолуулж
Саруул талын малчин айлд
Сансрын антенаар мэдээгээ хүргэсэн
Орчин цагийн хөгжлийн гайхамшигийг
Олон түмнийхээ сонорт дэлгэсэн
Монголын Үндэсний Олон нийтийн Телевиз
Монгол түмэндээ хүндлэгдсэн телевиз
Орчин цагийн дэвшилтэд техникийг чадамгай эзэмшиж
Олон бахархам амжилтаар түүхт ойгоо угтсан
Хүн төрөлхтний урлаг спортын их наадмыг
Хотол түмэндээ шууд дамжуулан үзүүлсэн
Мэдээ мэдээллийн хоёрдугаар сувгаа шинээр нээж
Монгол зондоо хүргэх нэвтрүүлгийнхээ агуулгыг баяжуулсан
Үндэсний олон нийтийн Телевиз
Үйл ажиллагаан хуулиар зохицуулагддаг
Үнэнийг эрхэмлэх шударга уриатай
Үзэл бодлын тэнцвэрийг хангах чин зорилготой
Төрийнхөө дуулалаар эхэлж дуусдаг
Түмнийхээ сэтгэлээр хөглөгдөж жигүүрлэдэг
Зүрх огшоох сайхан нэвтрүүлэг олонтой
Зузааран байх арвин сан хөмрөгтөй
Дэлхийг чагнах чихэнд баялаг мэдээ сонсгосон
Дэлхийн үйл явдлыг мэлмий урд харуулсан
Монголын үндэсний олон нийтийн телевиз
Монгол Түмний Телевиз
ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ХУРААМЖИЙН ТАСГИЙН
ХАМТ ОЛОН
Өмнөговь дахь хураамжийн тасаг мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.