
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос нөгөөдрөөс өдрөөс эхлэн 21 аймгийн 3х3 лигийн тэмцээнийг зохион байгуулна.
Тус тэмцээнд 21 аймгийн шигшээ багийн тамирчид болоод нийслэлийн бүсийн есөн дүүргийн нийтдээ 32 эрэгтэй эмэгтэй багын хооронд болно.
Тэмцээнийг олон улсын Фиба 3х3 холбоотой хамтран зохион явуулах бөгөөд тэмцээнд оролцогч тамирчин тус бүр 3х3-ын албан ёсны дэлхийн чансааг олгох юм байна.
Мөн тэмцээнээс шалгарсан шилдэг хоёр баг ирэх улирлын Фиба 3х3 европийн цуврал гранпри тэмцээнд оролцох эрхтэй болно.
21 аймгийн 3х3 үндэсний лигийн тэмцээнд:
-Баруун бүс-Баян-өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Баянхонгор, Хан-уул, Сонгино Хайрхан, Баянгол дүүргүүд
-Зүүн Бүс- Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд
-Хангай Бүс – Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд
-Төвийн Бүс – Төв, Сэлэнгэ, Дархан, Дундговь, Өмнөговь, Баянзүрх дүүрэг гэж 4 хэсэг болон өрсөлдөх юм.
Нөгөөдөр 3х3 лигийн тэмцээн эхэлнэ | ||
Үзсэн: 1627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.