
Монголын волейболын холбооны залуучуудын УАШТ Спортын төв ордны "А" зааланд долоон өдөр болж, өчигдөр аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Түмэн-Аюуш эзэнтэй "Мегастарс" клуб түрүүлж, "Алтайн барс", "Эрчим" баг удаалав.
Эмэгтэйчүүдэд Жан Жи Хун эзэнтэй "Энагурэ-Монти" баг түрүүлсэн бол "Хилчин", "Тэнүүн-Огоо" баг мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ онд Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90, Монгол Улсад волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.
Тэмцээний хаалтын ёслолын үеэр энэхүү ойн медалиар ахмад тамирчин А.Юмжимаа, "Алтайн барс" багийн дасгалжуулагч А.Мөнхбаяр нарыг шагнасан байна.
Залуучуудын волейболын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.