
“MNB хүүхдүүд” цэцэрлэгийн нээлт дөнгөж сая боллоо. Тус цэцэрлэгийг МҮОНРТ-ийн удирдлагууд санаачлан ялангуяа ажилчдынхаа хүүхдүүдийг оруулж, аав ээжийнх нь ажлыг хөнгөвчлөх зорилгоор бий болгосон юм.
Нээлтэд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл, уран сайхны удирдагч Ц.Лхагвадаш, Олон нийтийн телевизийн үүрэг гүйцэтгэгч Р.Гандиймаа, “Монголын мэдээ” сувгийн захирал Ч.Батцэнгэл, Баянгол дүүргийн боловсролын хэлтэсийн дарга Ц.Шижиртуяа, тус дүүргийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Ж.Батцэцэг нарын зэрэг эрхэм болон зарим хүүхдийн аав, ээж оролцлоо.
Тус цэцэрлэгийн зорилго нь сургуулийн өмнөх боловсрол олгож, сургуульд бэлтгэх, эх хэлээрээ зөв ярьж сургах, тэднийг хайрлан хүндэтгэж, өв тэгш, эрүүл чийрэг, өсөн бойжих, авьяас чадварыг нь нээн хөгжүүлж, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй хоол хүнс, эрсдэлгүй орчинд хөгжих боломжийг цогцоор нь эрэмшүүлхэд оршиж байгаа аж.
МҮОНРТ-ийн 700 гаруй албан хаагчийн сургуулийн өмнөх насны 200 орчим хүүхэд судалгаанд бүртгэгдсэнээс өнөөдөр 150 хүүхдийн ортой, 16 багш, ажилчинтай цэцэрлэг ийнхүү үүдээ нээгээд буй нь энэ юм.
Цагийн хуваарийн хувьд 08:00-20:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Ж.Болортуяа эрхлэгчтэй “MNB хүүхдүүд” цэцэрлэг нь одоогоор долдугаар сар хүртэл ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бэлтгэл, ахлах, дунд, бага, ясли гэсэн таван бүлэгт хүүхдүүдээ хүлээж авлаа.
“MNB хүүхдүүд” цэцэрлэг үүдээ нээлээ | ||
Үзсэн: 3102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.