Шууд Chart

УДБЭТ-ын хамт олон улирлын нээлтээ “Айда” дууриар эхэлнэ

2017-10-03 11:20:45

УДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улирлын нээлтээ 140 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Айда” дууриар энэ сарын 7,8-нд эхлэх гэж байна. Мөн дэлхийн балетын ноён оргил П.И Чайковский “ Хунт нуур ” балетыг 14, 15-нд тоглохоор зэхжээ.

Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа тавьсан театр ховор гэнэ. Учир нь, уг жүжгийг тоглоход том хэмжээний бүрэлдэхүүнтэй нүсэр баг бүрдүүлэх шаардлага тулгардаг ажээ. Энэхүү хүчирхэг дуурь нь уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй болон тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусад дууриас онцлог юм.

Мөн 55 дахь улирлын тоглолт энэ сарын 18-нд “Намрын аялгуу” концертоор үргэлжлэх бөгөөд 21-нд “Учиртай гурван толгой”, 22-нд “Уран хас”, 28, 29-нд “Севилийн үсчин” шинэ дуурийг 17.00 цагт тус тус тоглох аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

УДБЭТ-ын хамт олон улирлын нээлтээ “Айда” дууриар эхэлнэ  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй