Шууд Chart

“Мисс Монголиа-2017”-ийн ялагчаар А.Сайхантамир шалгарлаа

2017-10-03 17:15:25

“Мисс Монголиа” холбоо нь 2004 оноос жил бүр “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэргүүн миссийн титмийн төлөө өрсөлдөх эцсийн шатанд 14 бүсгүй шалгарсан бөгөөд ялагчийг өчигдөр тодруулахад Амарсанаагийн Сайхантамир шалгарсан юм.

Тэрбээр Хэнтий аймагт төрж өссөн. 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгссөн аж.

“Гоёл-2016” наадмын дэд байрын эзэн болж шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Энэхүү тэмцээнд анх 2014 онд оролцож байсан бөгөөд 2016 онд “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч дэд байрын шагналыг хүртэж байлаа. Мөн “Буриадын мисс” тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байрт шалгарч үндэсний хувцас болон тусгай шагналыг хүртсэн юм. БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний авъяаслаг миссээр шалгарч шилдэг 10 оролцогчоор тодорч байв.

“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мисс Монголиа-2017”-ийн ялагчаар А.Сайхантамир шалгарлаа  
Үзсэн: 1542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.194.176.xxx] 2017-10-09 15:55
ee yamar muhai yum miss bolchivoo. uruulanda gel shahulsan davhra hamr gd bugd sonin huurhii hicheej l yavaa yum bnadoo. uur gaigui ohid bsandaa ug n
zzzz [103.194.176.xxx] 2017-10-06 18:04
im miss bdagguimdaa buh yum n hiimell muhai harvas muhai bna

Бидэнтэй нэгдээрэй