Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-10-04 10:12:27

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 04-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгчийн үг хэр үнэ цэнэтэй вэ”, “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл буюу мөнгөний доор сөхөрсөн төр”, “Б.Жадамба: Бид орчны бус, оюун санааныхаа бохирдлоос эхлээд салах хэрэгтэй”, “Айсуй баярын зөн”, “Хоёр чиглэлийн хол зөрүүтэй өртөг”, “Б.Батболд: Архи уудаг нөхрийн гэрт нь очиж ухуулга хийнэ шүү дээ”, “Нөлөөт зургууд” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Замын цагдаад танилтай хэн ч дуут дохио ашиглаж болно”, “Ж.Батзандан: АН-ын бүлгээс тавьсан шаардлагад У.Хүрэлсүх анхаарч ажиллана гэсэн”, “Эрлийзүүд ба түүний дайснууд”, “Б.Баатарцогт “сайх ах” УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхандаа хууль зөрчин лиценз өгсөн үү”, “Физикийн нобельтнууд тодорлоо”, “М.Баярмагнай: Эр хүн шиг эр хүн байж чаддаг хоёр ахтайгаа нэг хамтлагт байгаадаа баярладаг юм” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Монголчуудын бүтээж буй “ТВС-2МС” агаарын хөлгийг оросууд сайшаав”, “Автодугуйг “анагаагч” ээж охин хоёр”, “С.Чинзориг: Ажилд нэмэр болох талаас нь харвал дэд сайд хэрэгтэй. Улс төрөө бодвол хэрэггүй”, “Ерөнхий сайдын тамга гардах У.Хүрэлсүх танд өгөх таван зөвлөмж”, “Оросын импортыг багасгаж, Монголын экспортыг нэмнэ”, “АНУ-ын түүхэнд галт зэвсгээр хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болов”, “Э.Пүрэвсүрэн: Мөнгөний төлөө Монгол зургаа харьд өвлүүлэхийг хүсээгүй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхэд үлдээсэн өв”, “Б.Ганболд: Интерьер дизайны гадаад зах зээлд оролцохыг хүсч байна”, “Зангараг”, “Монгол Улс амьд үлдсэн хуультай юу”, “НҮБ ажлын тайлангаа мэдээллээ”, “Барьцаалагдсан багш нар” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Дан дээл, давхар захиас”, “Лас-Вегасын алуурчин буюу хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан дээрэмчний хүү”, “Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдын санал болгосон сайд нарыг бид дэмжинэ”, “Төрийн албанд ажиллах эрхээ хамгаалуулж, зургаан жил шүүхэджээ”, “Сэлэнгэчүүд “Буянтай зам”-ынхаа буяныг нь хэзээнээс хүртэж эхлэх вэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй