
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 05-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Эх орны эрс эмгэгт нэрвэгдсэн эмгэнэл”, “30 дахь Ерөнхий сайдыг томилж, гурав дахь “бүлэг” мэндлэв”, “МСҮТ олширч, элсэгчид нүүр буруулсаар”, “Я.Төмөрбаатар: МУИС-ийг Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болгох нь миний зорилго”, “Эмч нар ууртай байна”, “Г.Отгонжаргал: Анхны түрүүгээ багшийнхаа нэрэмжит тэмцээнээс хүртсэндээ бэлгэшээдэг” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Д.Тэрбишдагва: Чадварлаг хүн гарч ирвэл дан, эсхүл давхар дээлтэй байх нь сонин биш”, “У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо”, “Хямралын нүхэн гарч”, “Э.Бат-Үүл: Монголын улстөрчид алтаа булаацалдсан дээрэмчид шиг болчихлоо”, “Д.Гангабаатар: Аав минь их сайхан амьдарсан хүн”, “Чадраабалын Лодойдамба зохиолчийн халуун голомт Хантайширын тэмдэглэл” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “УИХ-д У.Хүрэлсүхийн эсрэг “бүлэг” байгуулагдлаа”, “Талх үйлдвэрлэлийг өрхөд шилжүүлье, Ерөнхийлөгчөө”, “Зам барьж тоглодог Д.Дамба-Очирын тохуурхал”, “Соёл урлагийн их сургууль шилдгүүдээ тодрууллаа”, “Менежментгүй баг буюу Монголын хөлбөмбөгийн хөгжил” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь ерөнхий сайдаар томиллоо”, “2018 онд мөнгөний бодлогын хүрээнд хэрэгжих онцлог 4 жил”, “Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, төрийн албаны зөвлөл буруутгалаа”, “Цалин нэмэхгүй бол ажил хаяна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхий сайд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс нэг ч иш татсангүй”, “Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй”, “Салаавч гаргасан Ц.Баярцогтыг баривчилна”, “Анхааруулах цагаан сагсаал боллоо” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.