Шууд Chart

Монгол бүсгүй "China rally"-д өнгөлжээ

2017-10-05 10:06:11

“Батхүлэг” уралдаанд УАЗ-469 загварын автомашинтайгаа амжилттай оролцдог Монголын цөөн эмэгтэй жолоочийн нэг Г.Ариунтуяа БНХАУ-ын раллид түрүүлжээ.

Тэрбээр Өвөрмонголын авто клубийн урилгаар Хятадын Альша аймагт зохион байгуулсан “China rally” авто уралдааны кросс ангилалд оролцсон байна.

Г.Ариунтуяа УАЗ-469 автомашины Хятад хувилбар болох “Бээжин жийп” загвараар уралдсан бөгөөд Хятадын авто раллид оролцсон анхны эмэгтэй жолооч болсон юм.

Тэнгэр элсэд зохион байгуулсан уралдаанд Хятадын шилдэг эрэгтэй жолооч нар монгол бүсгүйн жолоодсон машины тоосонд дарагдан барианд орж ирэхийг гурван сая хүн үзжээ. Энэхүү уралдааныг Хятадын төв телевиз шууд дамжуулсан байна.

Сонирхуулахад Г.Ариунтуяагийн аав “Батхүлэг” уралдааныг санаачлагчдын нэг бөгөөд Монголын анхны уралдааны автомашины жолооч ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол бүсгүй "China rally"-д өнгөлжээ  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй