Шууд Chart

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо жингийн өөрчлөлтийг зарлалаа

2017-10-06 09:29:21

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа.

Залуучууд, 23 хүртэлх насны ангиллын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн ангилал мөн адил 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд өрсөлдөнө.

Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүдийн 41-45, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жин олимп хөтөлбөрт багтсаныг бөх сонирхогчид мэдэж байгаа биз ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо жингийн өөрчлөлтийг зарлалаа  
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй