Шууд Chart

Маргааш бүх нийтийн спорт өдөрлөг болно

2017-10-06 12:40:54

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос маргааш 10.00-17.00 цагийн хооронд бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

“UB SPORT-2017” биеийн тамир, спортын өдөрлөг нь нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой аж.

Тус өдөрлөгөөр

-Экстрим

-Ширээний теннис

-Хийн дасгал

-Спининг фитнесс

-Хөл бөмбөг

Дугуй гэх мэт спортын төрлүүдийн чөлөөт  ажлын тайлангаа иргэдэд сурталчлах үзүүлбэрүүд үзүүлэхээс гадна спортын секц, дугуйлангийн хөнгөлөлттэй үнээр бүртгэл хийнэ.

Мөн  иргэдийн дунд гэр бүлийн буухиа, ширээний теннис, үндэсний ширээний шагайн наадгай, шатар, экстрим, хөлбөмбөг, сагсан бөмбөг, дугуйн тэмцээнүүд зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маргааш бүх нийтийн спорт өдөрлөг болно  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй