
Error loading player: No playable sources found
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран “Шилдэг бүтээл-2017” үзэсгэлэнг гаргахаар болжээ.
Уралдаант үзэсгэлэнд орчин үеийн уран зураг, Монгол зураг, бар, уран баримал, уран сийлбэр, гар урлал, арьсан урлал, инстолляци, дарханы урлалын нийт 98 уран бүтээлч 135 бүтээлээрээ оролцох юм.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу мэргэжлийн зөвлөл шилдэг бүтээлүүдийг шалгаруулан улсын сан хөмрөгт худалдан авдаг уламжлалтай.
Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийж, 15-ныг дуустал үргэлжилнэ.
“Шилдэг бүтээл-2017” үзэсгэлэн өнөөдөр хөшгөө нээнэ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.